ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” АЯНД ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХАМТ ОЛОН НЭГДЭЖ БАЙНА.

0
197

Жендэрийн үндэсний хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол Цэргийн өдрийг тохиолдуулан жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаарх ойлголт мэдлэгийг олон нийтэд хүргэх, эрэгтэй, эмэгтэйчүүдэд тулгарч буй жендэрийн асуудлыг мэдээлэх, холбогдох төрийн байгууллагуудад хүргэх, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор үндэсний хэмжээнд “Харилцан хүндэтгэе” сарын аяныг зохион байгуулж байна.
Тус аян 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 4 дүгээр сарын 1-ний өдрийн хугацаанд “ХАЙРАА ХАЙРЛАЯ, ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨЕ, ХАМТДАА ҮЛГЭРЛЭЕ” уриан дор зохион байгуулагдах бөгөөд энэхүү нөлөөллийн аянд Шүүхийн шинжилгээний байгууллагын газар, хэлтэс, албад нэгдэж байна.