Оросын Холбооны Улсад шинжээч эмч нар сургалтад хамрагдаж байна.

0
221

Оросын Холбооны Улсын Эрхүү хотын Анагаах ухааны дээд сургуулийн дэргэдэх Мэргэжил дээшлүүлэх институтэд Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Дагиймаагаар ахлуулсан эхний ээлжийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газар болон аймгийн шүүхийн шинжилгээний албадын нийт 18 шинжээч эмч 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн шүүх эмнэлгийн мэргэжил дээшлүүлэх 14 хоногийн сургалтад хамрагдаж байна.

Цаашид тус байгууллагад ажиллаж байгаа төв, орон нутгийн бүх шинжээч эмч нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг Оросын Холбооны Улсад үе шаттайгаар үргэлжлүүлэн зохион байгуулах юм.