Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтан зохион байгуулагдаж буй Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын 2020 оны аварга шалгаруулах Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн нэрэмжит “ШАТАР”-ын тэмцээн эхэллээ. Тэмцээний нээлтэнд Шүүхийн шинжилгээний албаны дарга цагдаагийн хурандаа Д.Цэдэвсүрэн тамирчдад хүндэтгэл үзүүллээ.

0
4

Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтан зохион байгуулагдаж буй Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын 2020 оны аварга шалгаруулах Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн нэрэмжит “ШАТАР”-ын тэмцээн эхэллээ. Тэмцээнийг нээж Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат үг хэлж тамирчдад амжилт хүсэв. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, ЦЕГ-ын Хүч спорт хорооны дарга, цагдаагийн хурандаа П.Энхтогтох, цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Баярхүү, Шүүхийн шинжилгээний албаны дарга цагдаагийн хурандаа Д.Цэдэвсүрэн, аймгийн Шүүх, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй хорих 425-р анги , Онцгой байдлын газарын дарга,удирдлагууд хүрэлцэн ирж тамирчдад хүндэтгэл үзүүллээ. Мөн Дуу бүжгийн Боржигон чуулгын уран бүтээлчид уран бүтээлийн дээжээсээ өргөн барилаа.