Шүүхийн шинжилгээний байгууллагын 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурал болов.

0
261

Шүүхийн шинжилгээний байгууллагын 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Тайлангийн хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж нар оролцлоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж үг хэлж, нийт бие бүрэлдэхүүнд хандан хууль дүрмээ барьж, чин шударгаар үүргээ сайн биелүүлэн ажиллах талаар үүрэг чиглэл өгөв.

Тайлангийн хурлаар албан хаагч, ажилтнуудын санал, хүсэлтийг сонсож, ирэх онд шинжилгээ нэг бүрийн чанарт онцгой анхааран ажиллах, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар дүгнэн хэлэлцлээ.

Тус байгууллага нь энэ оны ажлаа дүгнэж, хамт олноо тэргүүлэн ажилласан албан хаагчдыг шагнаж, урамшууллаа.

-Криминалистикийн шинжилгээний газрын шинжээч, цагдаагийн ахмад Г.Ганзориг, Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шинжээч, цагдаагийн ахмад Г.Эрдэнэцогт, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны гарын хээний санч, цагдаагийн ахлагч Г.Сансар нарыг “Хөдөлмөрийн аварга” ажилтнаар,

-Захиргаа, удирдлагын газрын жижүүр, цагдаагийн ахлах ахлагч Э.Чимэдцэрэн нарын нэр бүхий 11 албан хаагчдыг “Ажил мэргэжлийн аварга” ажилтнаар тус тус шалгаруулав.

-Тусгай шинжилгээний газрын химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Д.Золзаяа, Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны нягтлан бодогч, цагдаагийн ахлах ахлагч Т.Цэрмаа нарыг” Тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр,

-Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Энхчимэг, Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шинжээч, цагдаагийн хошууч Ц.Ганбаатар нарыг “Албаны төлөө 1 дүгээр зэргийн медаль”-иар,

-Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын дэд дарга, цагдаагийн хошууч Н.Ганбаяр нарын нэр бүхий 11 албан хаагчдыг “Албаны төлөө 2 дугаар зэргийн медаль”-иар,

-Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн ахмад П.Хонгорзул нарын нэр бүхий 4 албан хаагчдыг “Албаны төлөө 3 дугаар зэргийн медаль”-иар,

-Криминалистикийн шинжилгээний газрын ахлах шинжээч, цагдаагийн ахмад Х.Бат-Эрдэнэ нарын нэр бүхий 8 албан хаагчдыг “Хүндэт жуух”-аар,

-Криминалистикийн шинжилгээний газрын ахлах ажилтан, цагдаагийн ахмад Б.Батбилэг нарын нэр бүхий 10 албан хаагчдыг “Баярын бичиг”-ээр тус тус шагналаа.

Ажлын үзүүлэлт, үр дүнгээрээ тэргүүлэн ажилласан Криминалистикийн шинжилгээний газар, Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний алба “2019 оны тэргүүний хамт олон”-оор шалгарч Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар, мөн 2 дугаар байр эзэлсэн Нийслэлийн шүүхийн шинжилгээний газар, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албыг Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагналаа.

Мөн Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/584 дугаар тушаалаар Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Сэлэнгийг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, мөн газрын шинжээч эмч, цагдаагийн ахмад Ц.Бадрал нарын нэр бүхий 5 албан хаагчдыг Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнасныг гардуулав.

Шагнагдсан албан хаагчдад ажлын амжилт хүсэж баяр хүргэе.