Албаны танилцуулга

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА

       Монгол Улсын Засгийн газраас 2007 онд 270 дугаар тогтоол гаргаж аймаг, нийслэлийн цагдаагийн газар, хэлтсийн криминалистикийн шинжээч, нэгдсэн эмнэлгийн шүүх шинжээч-эмч нарыг нэгтгэн “Аймаг, нийслэлийн шүүхийн шинжилгээний алба”-ыг 2009 оны 1 дүгээр сараас байгуулсан ба уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2008 онд Засгийн газрын 67,68 дугаар тогтоол гарч аймаг, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд “Шүүхийн шинжилгээний алба”-ыг хэрэгжүүлэгч агентлагийн статустай ажиллуулж байна.

Аймаг, нийслэлийн Шүүхийн шинжилгээний алба нь харъяа нутаг дэвсгэртээ болон шаардлагатай тохиолдолд хил залгаа аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хэргийн газрын үзлэгт оролцож, хэргийн газрын үзлэгийг мэргэжлийн өндөр түвшинд хийх, үзлэгээр олдсон эд мөрийн болон бусад баримт сэлтэд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн байгууллагын тогтоол, захирамж, хүсэлтээр гарын мөр, мөр судлал, гар бичмэл, гарын үсгийн, хуурамчаар үйлдэгдсэн бичиг баримт, мөнгөн тэмдэгт зэрэгт криминалистикийн, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох үзлэг, задлан шинжилгээ, хими, биологи, гистологи, цусны бүлэг тогтоох, согтолтын зэрэг тогтоох лабораторийн шинжилгээ, шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлагаа хийж дүгнэлт гаргах, гарын хээний болон галт зэвсгийн сумны хошуу, хонгионы бүртгэл-мэдээлийн сан байгуулах, баяжуулах, илрээгүй гэмт хэрэгтэй холбогдол бүхий байж болох ул мөр, хэн болох нь тогтоогдоогүй цогцосны мэдээллийн сан бүрдүүлэх, хянах, ашиглах, хэрэг илрүүлэх, нотлоход шаардлагатай бусад сан, цуглуулга, сорьц, дээжийг бий болгох, хүрээлэнгийн болон орон нутаг, бүсийн төвийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, лавлагаанд оруулахад оршино.

2009 оны 1-р сард Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний алба анх байгууллагдахад албаны даргаар х/ч Ц.Ганбаатар, Криминалистикийн шинжээчээр а/х Б.Батбаатар, шинжээч эмч Л.Жаргалтогтох, гарын хээний санчаар З.Эрдэнэбат. нягтлан бодогчоор Б.Бадамгарав, туслах ажилтанаар Х.Ичинхорлоо гэсэн 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн.

Одоо албаны дарга д/х Б.Төрбат, нягтлан бодогч а/д Ж.Ууганцэцэг, криминалистикийн шинжээч а/д Э.Билгүүн , шинжээч а/х З.Эрдэнэбат , ахлах шинжээч эмч х/ч Л.Жаргалтогтох, туслах ажилтан д/а У.Батбаяр нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Албаны дарга:

2009-2010 онд хошууч Ц.Ганбаатар

2010-2012 онд хурандаа Д.Цэрэндорж

2012-2013 онд дэд хурандаа М.Чинбат

2013-2014 онд хошууч Ц.Мөнхбат

2014-2016 онд ахмад Д.Чулуунбаатар

2016-2021 онд хурандаа Д.Цэдэвсүрэн

2021 оны 3-р сараас дэд хурандаа Б.Төрбат одоог хүртэл  ажиллаж байна.

Криминалистикийн ахлах шинжээч, шинжээчээр:

2009-2011 онд ахлах шинжээч х/ч Б. Батбаатар

2011-2012 онд шинжээч д/ч Б. Түвшинбаатар

2012 оны 7-р сараас -2012 оны 9 сар шинжээч д/ ч Хулан

2012-2017 онд ахлах шинжээч д/ч Г. Мөнхсайхан

2013 оны 2-р сараас шинжээч а/х З.Эрдэнэбат одоог хүртэл

2017-2018 онд шинжээч д/ч С.Дарханбаатар

2018-2019 онд шинжээч д/ч Б.Тэмүүлэн

2019 оны 9-р сараас шинжээч а/д Э.Билгүүн одоог хүртэл ажиллаж байна.

Албаны дарга цагдаагийн хурандаа Д.Цэрэндорж, цагдаагийн хурандаа М.Чинбат нар нь ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд идвэхи санаачлагатай ажиллаж албаны байр, гэмт хэргийн газрын үзлэгийн дуудлаганд явах автомашинийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Аймгийн засаг дарга, ИТХ-ийн даргад танилцуулж шийдвэрлүүлсэн байна.