ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТ
- Шүүхийн шинжилгээ явуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, шинжээч, мэргэжилтний эрх зүйн байдлыг улам тодорхой болгох;
- Шүүхийн шинжилгээ явуулах үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулж, шинжилгээг үр дүнтэй, хүртээмжтэй болгох;
- Шүүхийн шинжилгээний арга зүйг тодорхой болгож, шинжээчийн дүгнэлтийн нотолгооны ач холбогдлыг нэмэгдүүлэх;
- Шинжилгээний лабораториудыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн, дэвшилтэт техник төхөөрөмжөөр тоноглож, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, шуурхай, найдвартай байдлыг хангасан орчныг бүрдүүлэх;
- Судалгаанд суурилсан хүний нөөцийн бодлого боловсруулж, шинжээч, мэргэжилтнүүдийн чадварлаг баг бүрдүүлэх;
Байгууллагын зорилт
- Байгууллагын ажил үйлчилгээний чанарын түвшинг нэмэгдүүлж, цахим шинэчлэлийг хэрэгжүүлэх
- Үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгож, бүх шатны удирдлагын манлайллыг дээшлүүлэх
- Сургалтын чанарыг сайжруулж, албан хаагчдын мэдлэг ур чадварыг ахиулах
- Албаны шуурхай бэлэн байдлыг хангаж, сахилга, ёс зүйг төлөвшүүлэх
