ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР
Шүүхийн шинжилгээний байгууллагад хийж буй хүний биед гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ, цогцост хийх шинжилгээ, эцэг, эх тогтоох ДНХ-ийн шинжилгээ төлбөртэй байдаг. Төлбөрийг Монгол улсын ХЗДХ-ийн, ЭМЯ-ны болон Сангийн сайдын 2017.05.03-ны өдрийн а/115, а/176/142 тоот тушаалаар батлагдсан Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журмын дагуу хураан авч Төрийн сангийн дансанд төвлөрүүлдэг.
МОНГОЛ УЛСЫН
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД,
САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2017.10.31 Дугаар А/115, А176,142 Улаанбаатар хот
Журам батлах тухай
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 39.3 дахь заалт, Засгийн газрын 2009 оны 28 дугаар тогтоолоор баталагдсан “Зарим цогцос оршуулах журам”-ыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1. “Шүүх эмнэлэгийн төлбөрт үйлчилгээний журам”-ыг нэгдүгээр, төлбөртэй үйлчилгээний үнийн жагсаалтыг хоёрдугаар, “Эзэнгүй цогцос оршуулах зардлын жишиг хэмжээ”-г гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Журмын хэрэгжилт зохион байгуулж ажиллахыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, бригадын генерал /.Батжаргал/-д даалгасугай.
3. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, сангийн сайдын хамтарсан 2008 оны 170/271 дүгээр тушаалаар баталагдсан “Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам”-ыг хүчингүй болсонд тооцсугай”
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД САНГИЙН САЙД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД
С.БЯМБАЦОГТ Б.ЧОЙЖИЛСҮРЭН А.ЦОГЦЭЦЭГ
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн
сайдын 2017оны А/115, А/176,142 дугаар
тушаалын нэгдүгээр хавсралт
ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ТӨЛБӨРТ
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Энэхүү журмын зорилго нь шүүх эмнэлгээс үзүүлж буй төлбөрт үйлчилгээний хэм хэмжээг тогтоох, чөлөөлөх, төлбөр төлөх, хураах түүнийг тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Шүүхийн шинжилгээний байгууллага нь шүүх эмнэлгээс үзүүлж буй төлбөрт үйлчилгээндээ Төсвийн тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Шилэн дансны тухай хууль болон бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам болон энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр. Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний төрөл
2.1. Дараах үйлчилгээнээс төлбөр авна. Үүнд:
2.1.1. Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ
2.1.2.Лабораторийн шинжилгээ
2.1.3.Цогцост шинжилгээ хийх
Гурав. Төлбөр төлөх
3.1. Үйлчилгээний төлбөрийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан Монгол улсын болон гадаад улсын иргэн төлнө.
3.2 Ар гэрийнхний хүсэлтийн дагуу шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, шийдвэр гарч шарилыг дахин шинжилүүлсэн тохиолдолд төлбөрийг талийгаачийн ар гэр хариуцана.
3.3 Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шарилыг дахин шинжилүүлсэн тохиолдолд гарсан зардлыг тухайн байгууллага хариуцана.
3.4 Амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу иргэний холбогдох байгууллагын тодорхойлолт болон бусад нотлох баримтыг үндэслэн үзлэг, цогцост хийх шинжилгээний төлбөрөөс чөлөөлж болно.
Дөрөв. Төлбөрт үйлчилгээний орлогын бүртгэл зарцуулалт
4.1. Энэхүү журмын хавсралтаар батлагдсан төлбөрийг Төрийн сан дахь байгууллагын дансанд шилжүүлж, төлбөрийн баримтыг бүртгэлийн ажилтанд авчирч өгнө.
4.2. Орон нутаг болон нийслэлийн Налайх, Багануур дүүрэгт төлбөрийг Нийслэлийн шүүхийн шинжилгээний газар, Аймгийн шүүхийн шинжилгээний албаны Төрийн сангийн дансанд төвлөрүүлнэ.
4.3. төлбөрт үйлчилгээний орлогоор Шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээ, онишлогооний зардлыг санхүүжүүлнэ.
4.4 Журмын хэрэгжилтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Санхүү төлөвлөлт, хангамжийн газар, Шүүх эмнэлгийн шинжилгээний газар болон Тусгай шинжилгээний газар зохион байгуулж, Шүүхийн шинжилгээний байгууллагын Тэргүүн дэд дарга хяналт тавьж ажиллана.
Тав. Хүлэлгэх хариуцлага
5.1 Энэхүү журмыг зөрчсөн албан хаагчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн
сайдын 2017оны А/115, А/176,142 дугаар
тушаалын хоёрдугаар хавсралт
ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ЖАГСААЛТ
№ | Төлбөртэй үйлчилгээний төрөл | Төлбөрийн хэмжээ /төг/ | ||||
Амбулаториор хийгдэх үйлчилгээний төрөл | ||||||
1 | Нарийн мэргэжлийн эмчийн нэмэлт үзлэг /нүд, чих, хамар хоолой, эмэгтэйчүүд/ | 10.000 | ||||
2 | Бэлгийн гэмт хэргийн үзлэг | 10.000 | ||||
3 | Эдийн шинжилгээ | 10.000 | ||||
4 | Гэмтлийн зэрэг тогтоох үзлэг | 8.000 | ||||
5 | Нас тогтоох үзлэг | 8.000 | ||||
6 | ЭХО-д харуулах | 10.000 | ||||
7 | Рентген зураг авах | 20.000 | ||||
8 | Компьютер томографийн зураг унших | 4000 | ||||
9 | Рентген зураг унших | 3.000 | ||||
8 | Цусны бүлэг тогтоох | 1000 | ||||
ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ | ||||||
1 | ДНХ-ээр эцэг, эх тогтоох шинжилгээ /нэг хүний/ | 100.000 | ||||
2 | Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээ | 45.000 | ||||
3 | Шээсэнд мансууруулах бодис тодорхойлох шинжилгээ | 30.000 | ||||
4 | ДНХ-ийн аргаар хийх бактериологийн шинжилгээ | 15.000 | ||||
5 | Бичил харуурын аргаар хийх бактериологийн шинжилгээ | 8.000 | ||||
6 | Ийлдэс судлалын аргаар хийх бактериологийн шинжилгээ | 5.000 | ||||
7 | Спиртын агууламж тодорхойлох шинжилгээ | 5.000 | ||||
8 | Цусны бүлэг тогтоох | 3.000 | ||||
ЦОГЦОСТ ХИЙХ ШИНЖИЛГЭЭ | ||||||
1 | Гадаад иргэний цогцост хийх шинжилгээ | 800.000 | ||||
2 | Шарил дахин шинжлэх /Эксгумаци/ | 300.000 | ||||
3 | Хэн болох нь тодорхойгүй цогцосыг оршуулсаны дараа ар гэр нь тодорч, ёс заншлын дагуу оршуулах хүсэлт гаргавал цогцсыг оршуулсан газраас нь гаргаж өгөх ажлын болон тээвэрлэлтийн зардал | 300.000 | ||||
4 | Цогцост хийх шинжилгээ /18 наснаас дээш/ Үүнд цогцсыг задлан шинжлэх, спиртын агууламжийг тодорхойлох, түүнчлэн эд эсийн шинжилгээг хийж, цусны бүлгийг тодорхойлох болон засал хийх төлбөр багтсан болно. Мөн хорт болон мансууруулах бодис хэрэглэсэн эсэх, бусад нэмэлт лабораторийн шинжилгээнүүд хамаарна | 60.000 | ||||
5 | Цогцост хийх шинжилгээ/0-18насны/ | 30.000 | ||||
6 | Иргэдийн хүсэлтээр цогцос хөргөгчинд хадгалахад хоногийн | 20.000 | ||||
7 | Шинжилгээ хийгдсэн цогцсыг 3 хоног хөргөгчинд үнэгүй хадгална 3 хоногоос дээш хугацаагаар хадгалсан тохиолдолд хоногийн | 10.000 | ||||
8 | Зориулалтын машинаар цогцос тээвэрлэх зардал | 5.000 /км тутамд/ |
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн
сайдын 2017оны А/115, А/176,142 дугаар
тушаалын гуравдугаар хавсралт
Д/д | Зардлын нэр | Үнэлгээ /төлбөрөөр/ | ||||
Амбулаториор хийгдэх үйлчилгээний төрөл | ||||||
1 | 1.1 Насанд хүрсэн хүн | 40.000 | ||||
1.2 | Хүүхэд | 20.000 | ||||
1.3 | ДНХ-ийн шинжилгээ | 60.000 | ||||
2 | Хөргөгчинд цогцос хадгалсны хөлс /нэг бүрийн/ | 5.000 | ||||
Тээврийн зардал | 20.000 | |||||
Цогцос оршуулах, нүх ухаж бэлтгэх ажлын хөлс /нүх тутамд/ | 45.000 | |||||
Шарилын хайрцаг /том хүн/ | 173.500 | |||||
8 | Шарилын хайрцаг /хүүхэд/ | 106.500 | ||||
Ороох боох материал, уут, хадаг, ариутгал, хаягжуулалт | ||||||
6 | 6.1 Ороох боох материал /1м 3000/ | 6.000 | ||||
6.2 | Хадаг | 1.500 | ||||
6.3 | Дугаар, хаягжуулсан самбар | 4.000 | ||||
6.4 | Ариутгал, цэвэрлэгээний болон халдваргүйжүүлэх бодис /хүн тус бүрт/ | 3.000 | ||||
5 | Оршуулгын ажил гүйцэгэхэд оролцсон нэг хүний ажлын хөлс /цогцос бүрт/ | 50.000 | ||||
6 | Талийгаачийн буянд зориулж ном унших /талийгаач тус бүрт/ | 3.000 | ||||
7 | Гэрэл зураг боловсруулах зардал CD, альбом / тус бүр 3 хувь/ | 2.000 | ||||
8 | Нэг удаагийн халдвар хамгааллын хувцас /ширхэг/ | 25.000 | ||||
НИЙТ ДҮН |
ТОМ ХҮН/438.000/
ХҮҮХЭД/351.000/
|