Судалгааны ажил хийгдэж байна.

0
182

БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Шүүх эмнэлгийн лабораторийн зориулалтын барилга барих төсөл”-ийн техник, эдийн засгийн үзүүлэлтийг тодорхойлох судалгааны багийн БНСУ-ын Шүүхийн шинжилгээний төв байгууллагын захирал асан, доктор Чой Ёонг Шик, ЭС ЖИ ЭС Шүүх эмнэлгийн дарга Со Жун Сок, дэд дарга Ким Хёнг Жү, “Gansam архитекторийн компани” төсөл хариуцагч, дизайнер Юүн Чан Бэ, төслийн барилга хариуцагч Пак Дун Хэ, төслийн дэд бүтэц хариуцагч Вон Чэ Гын нарын төлөөлөгчид 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон барилга баригдах газар дээр нь очиж судалгааны ажил хийн ажиллаж байна.