Цагдаагийн албаны болон дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн тангараг давтах ёслолын ажиллагаа Говьсүмбэр аймагт зохион байгуулагдлаа

0
117
Сүхбаатарын одонт, Байлдааны гавьяаны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн тангараг давтах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2023.05.03/ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Боржигон чуулгын талбайд зохион байгуулагдлаа.
Ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, Бригадын генерал А.Дулаанжаргал, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, хурлын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, Сүмбэр сумын Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Баярхүү, Цагдаагийн хэлтсийн ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл ахмад Д.Хөгжилмаа, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Нэргүйцэцэг, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга З.Баяндугар, Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Г.Бат-Очир, Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Нацагдорж, Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч А.Батболд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Нээлттэй Хорих 425 дугаар ангийн дарга, хурандаа С.Ганбат, Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Төрбат, Говьсүмбэр аймгийн Тагнуулын тасгийн дарга, хурандаа Б.Баярсайхан нар болон бусад зочид төлөөлөгчид, аймгийн цэргийн хүрээний анги байгууллагуудын алба хаагчид оролцлоо.

Туг цэнгүүлэх ёслолын арга хэмжээний үеэр Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулга, Говьсүмбэр аймгийн дуу, бүжгийн “Боржигон” чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүллээ.