Шүүх шинжилгээний хэлтсийн алба хаагчид танилцуулга, сургалт зохион байгуулав

0
90

Аймгийн ерөнхий боловсролын 2, 5-р сургуулийн төгсөх ангийн сурагчдад “Мэргэжил бүхэн сайхан” сэдвийн хүрээнд уулзалт, ярилцлагыг 2023 оны 4 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд өдөр зохион байгуулж, ахлах шинжээч эмч Л.Жаргалтогтох, криминалистикийн шинжээч цагдааагийн ахмад З.Эрдэнэбат нар ажиллаа. Энэ үеэр ДХИС болон ОХУ-ын Дотоод хэргийн яамны харъяа их, дээд сургуульд криминалистикийн шинжээч мэргэжлээр суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулан ажиллаа. Мөн Дотоод хэргийн их сургуульд криминалистикийн шинжээч (шинжлэн магадлахуй) мэргэжлээр элсэн суралцах элсэлтийн журмыг төгсөх ангийн сурагчдад танилцуулж, мэдээлэл өгсөн байна. ОХУ-ын Дотоод хэргийн яамны харъяа их, дээд сургуульд криминалистикийн шинжээч мэргэжлээр суралцах тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, Дотоод хэргийн их сургуульд криминалистикийн шинжээч (шинжлэн магадлахуй) мэргэжлээр элсэн суралцах 2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтийн журамтай танилцаж, цахим бүртгэлд бүртгүүлэх талаарх мэдээллийг  хэлтсийн цахим хаягт 2023 оны 05 дүгээр сарын 05-нд байршуулсан.

Ахлах шинжээч эмч цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм, тариа хэрэглэсэнээс аймгийн шүүхээр орж, тэнсэн харгалзах ял авсан нэр бүхий 4 хүүхдэд “Хор хохирлын талаар сургалтыг 2023 оны 05-р сарын 03-ны өдөр 14:00-15:00 цагт явуулсан байна.